Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний 263 ААН байгууллагад аттестатчилах шалгалт хийлээ.
Шалгалтанд энэ оны 8 дугаар сарын 31-нд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусах ААН байгууллагууд хамрагдсан бөгөөд 216 ААН байгууллага “Худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтэнд хангалттай үнэлгээг авсан байна.
Мөн шалгалтын явцад 6 ААН-д Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хэрхэн авах талаар зааварчилгааг өглөө.
Тэнцэхгүй санал хүргүүлсэн 8 аж ахуй нэгж нь
- “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS5021:2019-1” стандартын хэрэгжилт,
- Худалдаа үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тавих дотоод хяналтын хэрэгжилт,
- Мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар баригдсан эсэх,
- “Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”
- Тохижилтын ажилд тавигдах шаардлагын дагуу гадна орчноо тохижуулж, ногоон байгууламж хийсэн эсэх, эвдэрч гэмтсэн хэсгийг засах, хайс хашлага, гадна талбайн цэвэрлэгээ хийдэг эсэх
- Хог хаягдлыг ялган ангилах савыг орох хаалганы гадна, дотор талд байрлуулсан эсэх
- Хяналтын камер шаардлага хангасан эсэх зэрэг шаардлагыг хангаагүй байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/141 тушаалын хавсралтаар баталсан удирдамжийн дагуу аттестатчилалын шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран зохион байгууллаа.