Дэлхийн улс орнуудад нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх буурдалруу хүргэх аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэгд буухиа автобус ордог . 2013 онд Улаанбаатар хотод буухиа автобусыг анх туршилтаар явуулж байсан. Харин өдгөө Хөшгийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудалд ашиглалтад орж байгаа учир зорчигчдод дэлхийн стандартад нийцсэн автобусаар үйлчлэх шаардлага үүссэн. “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК болон “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК хамтран төслийг хэрэгжүүлэхээр “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК буюу товчилсон нэрээр “UBUS LLC-ийг байгууллаа.