Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлэн сошиал орчинд нийтэлсэн.
Харин СЕХ-ноос мэдээлэл хийж, саналын хуудсынхаа зураг, дүрсийг авч цахим орчинд байршуулах нь хуулиар хориотой гэдгийг онцолсон бөгөөд эл үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 17.1.30-д заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгийн торгуультай хэмээж байв.
Түүний энэхүү үйдэлд Б.Цэцэгийг цагдаагаас гэм буруутайд үзэж 10 саяын торгууль ноогдуулсан бөгөөд Б.Цэцэг түүнийг үндэслэлгүй гэж үзэж, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.
Харин шүүх хурал өнөөдөр болж, Б.Цэцэгийг гэм буруугүй гэж үзэж, торгуулийн хуудсыг хүчингүй болгосон талаар цахим хаягтаа мэдээлжээ.