4-р цахилгаан станцаас 07-р сарын 30-ны 22 цагаас 08-р сарын 2-ны 22 цаг хүртэл 72 цаг үргэлжлэх хэсэгчилсэн зогсолт хийхээр болсонтой холбогдуулж системд чадлын дутагдал үүсч хэрэглэгчдийг ЦЭХ-ээр хязгаарлах нөхцөл үүсч болзошгүй тухай мэдээлэл ирсэн байна. Чадлын дутагдал үүсэхээр нөхцөлд "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-ны диспетчерийн шийдвэрийн дагуу хэрэглэгчдийг ЦЭХ-ээр хязгаарлах арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэх тул 07-р сарын 30-наас 08-р сарын 02-ны хооронд хэсэгчилсэн байдлаар таслалт хийгдэж болзошгүй байна.