Өнөөдөр 03 цагийн үед 14 настай хүүхэд СБД-ийн нутаг дэвсгэр Багшийн дээд орчимд байрны гадна зогсоолд байсан Тоёота Аллион маркын машины цонхыг хагалж хулгайлан унаж явсан гэх мэдээлэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн албанд иржээ.
Тухайн хүүхдийг саатуулан байцаалт явуулахад энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн болох нь тогтоогджээ.
Насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээллээ.