Сүүлийн үед ОХУ-ын зарим их, дээд сургууль дээрх зохицуулалтыг үл харгалзан Монгол оюутнуудыг заавал танхимын сургалтад хамрагдахыг шаардах, шалгалтад хамруулахгүй сургуулиас хасч болзошгүйг анхааруулж байна гэсэн мэдээллийн дагуу ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон Монгол оюутан олноор суралцдаг их,дээд сургуулийн гадаад оюутны асуудал эрхэлсэн нэгжүүдтэй холбогдож тодруулга авахад:
Заавал танхимын сургалтад хамрагдах шаардлага тавиагүй, тэднийг шалгалтад хамруулахгүй байх тохиолдол гараагүй ба Шинжлэх ухаан, дээд боловсролын сайдын 2020 оны 11дүгээр 11-ний өдрийн тушаалаар хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдэгдсэн байна.