Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн саналын дагуу дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр “Хөх морьт” групптэй хамтран Туул голын ойр орчимд зөрчил үүсгэхгүй болоод, үер усны аюулгүй байдлыг хянах зорилгоор 360 градус эргэдэг, дуут дохиололтой камерыг байршуулжээ.
Зориулалтын бус газарт хог хаяж байгаа эсэх болон гол, үер усны аюулын түвшинг давхар хянах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.