НҮБ-ын Хүүхдийн Сангаас манай улсын цар тахлын хариу арга хэмжээнд техникийн болон санхүүгийн тусламж үзүүлж байгаа. Энэ хүрээнд 100 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 2000 ширхэг Пульс-оксиметр болон нэн шаардлагатай эмүүдийг хүлээлгэн өгч байна. Хүчилтөрөгчийн эмчилгээ нь ДЭМБ-ын удирдамжид орсон стандарт эмчилгээ бөгөөд халдварын өвчлөлийн эсрэг эмчилгээний үеийн хүндрэл, нас баралтыг 2-4 дахин бууруулж байгааг олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүдэд дурдсан байна