Токиогийн олимпын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас 68 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг өрсөлдлөө. Тэрээр Францын бөх Ларрок Кумбагаг, ОХУ-ын бөх Ханум Вальеваг нарыг ялж шөвгийн дөрөвт шалгараад байсан юм. Харин сая Нигерийн бөхөд ялагдлаа. Ингэснээр маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.