Шатахууны үнийн өсөлт ханган нийлүүлэлттэй холбоотойгоор Уул уурхайн яам, Монгол банк, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/болон бусад аж, ахуй нэгжүүд хамтарсан уулзалтыг өнөөдөр /2021.08.03/ 10.00 цагт хийнэ.
Тодруулбал, Наймдугаар сард ОХУ импортоор АИ- 92 95 шатахууныг нийлүүлэлтийг зогсоосон гэх хариуг өгсөн” энэхүү асуудлыг долдугаар сарын 29-нд АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр олон нийтэд мэдээлсэн. Тийм учир нэр бүхий шатахуун түгээх станцууд долдугаар сарын 30-нд 300 төгрөгөөр үнээ нэмж АИ-92, 95 шатахуун 2050 төгрөгт хүрээд байгаа юм.