Өчигдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд ослын шинжтэй 226 дуудлага мэдээлэл ирсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрвөн хүн, орон нутагт зургаан хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.
Нийслэлийн хотын хэмжээнд хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл :
-Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
- Автомашин мөргөлдөх-2
-Унадаг дугуйтай зорчигч-1
Орон нутагт:
-Автомашин онхолдох хэлбэрээр-1
-Хоёр автомашин мөргөлдөх-2
-Жолооч гэмтсэн-2
-Зорчигч гэмтсэн-6