УИХ-ын 2021 оны төсөвт тодотголоор эрүүл мэндийн салбарын албан хаагчдад нэг удаа сая төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус урамшууллыг олгох шийдвэр гаргажээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна. Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье" гэжээ.