БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрээр “МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлж, есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хослуулсан хэлбэрт шилжинэ. Улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Халдвар авсан хүүхдүүд ЭЕШ-нд орж чадаагүй тохиолдолд ЭЕШ-ыг дахин нэг удаа зохион байгуулна. Тиймээс МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 13-наас цахим болон танхимаар хичээллүүлэхээр шийдсэн” гэв.