Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Халамжаас хөдөлмөрт” арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонд хамрагддаг 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад бүрэн хамруулж, 23 иргэнийг ажлын байранд зуучилжээ. Ингэснээр улс, аймгийн хэмжээнд хүнсний талон авдаггүй анхны сум боллоо. Дээрх ажлуудыг тус сумын Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Даваасүрэн сумынхаа ИТХ,ЗДТГ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Тэрээр иргэдээ тогооч, туслах малчин, туслах ажилтан, хөгжмийн багш, олборлогч, үйлчилгээний ажилтан зэрэг ажлуудад зуучилсан байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд энэ онд нийт 166 өрхийн 985 гишүүн иргэнийг хүнсний талоны үйлчилгээнээс түдгэлзүүлэн, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнүүдэд хамруулжээ. Одоогоор Хэнтий аймгийн хэмжээнд энэ үйлчилгээг авдаг 1532 өрхийн 8049 иргэн байна. Энэ тоог багасгах зорилт тавин ажиллаж байна гэж Хэнтий аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.