Америкийн поп од Рианна тэрбумтан болсныг Форбс сэтгүүл өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 4-ний өдөр албаар ёсоор зарлажээ. Дуучин бүсгүйн хөрөнгийн хэмжээг тус сэтгүүл $1.7 тэр бум гэж тооцоолсон байна. Үүний $1.4 тэрбум нь Рианнагийн байгуулсан “Fenty Beauty” косметик компаний үнэлгээ ажээ. Үлдсэн хөрөнгө нь “Savage x Fenty” дотуур хувцасны компанийн $270 саяын үнэлгээ болон бусад хөгжим, уран бүтээлийн орлогоос бүрдсэн байна. Шоу бизнесийн ертөнцөөс төрсөн эмэгтэй тэрбумтнуудын нэгдүгээрт хөтлөгч Опра Унфри ордог бол тэрээр хоёрдугаарт бичигдэж байна. Харин хөгжмийн салбарт хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгдлээ.
Түүний бүтэн нэр нь Робин Фэнти болох Рианна Fenty Beauty компаниа 2017 онд Францын LVMH тансаг эдлэлийн аварга компанитай хамтран байгуулж байжээ.
Тэрбээр бизнесээ эхлэхдээ бүх төрлийн арьстай эмэгтэйчүүдэд зориулсан косметик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө зарлаж байв. Түүний энэ бодлогыг “Fenty Effect” гэж нэрлэж байсан ба бусад өрсөлдөгч компаниудын бүтээгдэхүүний бодлогод ч нөлөөлжээ.