"Токио-2020" зуны олимпийн наадмын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд хүч сорьж буй М.Лхагвагэрэл хагас шигшээ барилдаанд ялагдал хүлээв.
Тэрбээр АНУ-ын бөх Гэйбл Дэн Стевесонтай учраа таарч, өвдөг шороодсон юм. Иймд тамирчин М.Лхагвагэрэл маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Өрсөлдөгч Гэйбл Дэн Стевесонийн хувьд, Пан Америкийн наадмын аварга бөгөөд олимп, дэлхийн аварга юм.