Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-ийг Монгол улсад зохион байгуулах болсныг албан ёсоор зарлалаа. Тус тэмцээнийг зохион байгуулах гэрээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио хотод байх үеэрээ FIBA-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилистай уулзан байгуулсан гэж FIBA-аас мэдээллээ. FIBA-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис хэлэхдээ “Өөр улс оронд гялалзах боломжийг сагсан бөмбөг 3х3 олгож байгаа үүний үлгэр жишээ Монгол улс болсоор байна. Тус улс FIBA 3х3 Азийн аварга, FIBA 3x3 U18 Дэлхийн аварга гэх зэрэг олон албан ёсны тэмцээнийг зохион байгуулж гайхалтай зохион байгуулагч гэдгээ батлан харуулсан ” гэжээ.