Анх 2019 онд Саиед Моллай Монгол Улсын иргэн болсон ч түүнийг төдийлөн хүн таньдаггүй байсан тэрээр Токио 2020 олимпийн наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс зодоглож мөнгөн медаль хүртсэн нь бөхдөө хайртай Монголчуудын хайртай нэгэн хүү болсон. Олимпийн наадмаас хойш түүнд хүн бүр өөр өөрсдийн хувиар талархлаа илэрхийлж байгаа. Үүний нэгэн жишгээр сүүлийн үед түүнийг мөнгөн медалиа барьчихсан огшиж байгаа зураг сошиалоор явах болсон. Тэгвэл түүнийг зурсан уран бүтээлчтэй хөөрөлдсөнөө уншигч танд хүргэж байна.
Сайн байна уу? Юун түрүүнд ярилцах саналыг минь хүлээн авсан явдалд баярлалаа
- Сайн. Сайн уу?, зүгээр дээ (инээв)
Өөрийгөө товчхон танилцуулаач?
- Намайг Дашзэвэгийн Алтангэрэл гэдэг. Архангай аймгийн Хашаат суманд төрж өссөн. Дунд сургуулиа сумынхаа сургуульд дүүргэсэн
Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?
- Би дунд сургуульд байхаасаа зураг зурах сонирхолтой байсан. Бас тэр үеэс зураг зурдаг болсон. Одоо бол сийлбэрч мэргэжилтэй
Өөрөө тамирчин Саиед Моллайн зургийг яагаад зурах болсон бэ?
Би өөрөө жүдо сонирхогч,жүдо их үздэг, Моллайг Олон улсын дэвжээнд барилдаж эхэлсэн цагаас нь мэддэг болсон. Тэмцээн бүрийг нь алгасалгүй үзэж дэмждэг байсан. Хүнд хэцүү замыг туулж түүнийгээ даван туулаад Олимпийн дэвжээнээс медаль хүртээд ирэхэд нь Эх орондоо ирж байгаа юм шиг сэтгэгдэл мэдрэмж төрүүлэхийг хүссэн. Тиймээс зургийг нь зурсан.
Саиед Моллай зургийг нь авахдаа ямар сэтгэл хөдлөл гаргасан бэ?
- “Woow very nice. I really like it” гээд дуу алдсан. Тэгээд шууд л нүүр номондоо түүх хийсэн (Фэйсбүүк сторий) /инээв/
Түүнийг өөрийн тань зурсан зургийг хүлээж авах болов уу гэж бодсон уу?
Түүнтэй уулзах боломж гарах болов уу гэж их бодсон. Түүнд зориулан зурсан зургаа өгч чадсан болохоор сэтгэл хангалуун байгаа.
Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа
- Зүгээр дээ чамд ч бас баярлалаа