2021-2022 оны хичээлийн жилд үдийн хоолны үйлчилгээ өмнөх хэвээр хэрэгжинэ гэж БШУЯ-наас мэдээллээ. БШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “ Бид хүүхдэд төлөвлөсөн зардлынх нь дагуу өгөх ёстой үйлчилгээг нь бүрэн өгөх ёстой юм. Тиймээс үдийн хоолны үйлчилгээ хэрэгжинэ. Гэхдээ үдийн хооллолтын үед тухайн ангид халдвар хамгааллын дэглэм барих нь чухал юм. Хүүхдүүд аягаа солихгүй байх, ангид агаар сэлгэлт хийх зэрэг нарийн зохицуулалтуудыг тусгаж өгнө” гэв.