Калори агуулдаггүй, өл дардаг учраас хөвөнг жин барихын тулд идэх нь эрүүл мэндийн хувьд эрсдэл үүсгэдэг тухай гадаадын судлаачид бичжээ. Тухайлбал хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг саатуулах, түгжрэл үүсгэх эрсдэлтэй гэнэ.
Пеннсильваны их сургуулийг хоол судлалын чиглэлээр төгссөн, АНУ-ын Гэгээн Энтонийн эрүүл мэндийн төвийн эмч Нэтэн Хамман энэ тухай “Хөвөн идэхийг жин барих шинэ, үр дүнтэй арга гэх ойлголт сошиал орчинд хүчээ авлаа. Хүмүүс аюулгүй гэж ойлгодог ч үнэндээ маш аюултай” гэжээ.
Цаашлаад “Ходоод хоосон биш мэдрэмж төрүүлдэг, калори агуулдаггүй учраас боломжийн арга гэж олон хүн боддог. Гэвч гэдэсний түгжрэл үүсгэх, эрүүл мэндийн сөрөг нөлөө авч ирдэг юм. Мөн хүний биед хэрэгтэй ямар ч шим тэжээл байхгүй” хэмээн бичсэн байна.