Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам борлон нүхэн гарцын ажлын явцыг шалгажээ. Төслийн хүрээнд тус замыг 1.5 км урттай 14метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой , иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байхаар төлөвлөсөн байна. Замын ажлын явц 40 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн нүхэн гарцын хийц эдлэлийг урьдчилан бэлтгэж, угсралтын бэлтгэл ажлыг ханган, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс цонх авахаар хүлээж байна.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх замын ажлын явцыг шалгаад, шаардлагатай зүйл дээр дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгах хэрэгтэйг анхаарууллаа.