Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх , тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Засгийн газраас тогтоол гаргасан байна. “Сайжруулсан шахмал түлшний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 200 дугаар тогтоолд 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд иргэд сайжруулах шахмал түлшийг 50 хувийн хөнгөлттэй үнээр авах талаар тусгаж өгсөн юм. Тэгвэл Засгийн газраас уг тогтоолд өөрчлөлт оруулж “2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг тус тус авсугай” гэжээ