Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөх, марафоны тамирчид маргааш /08.11/ өдрийн 17:30 цагт эх орондоо ирнэ. Эдгээр тамирчдын бүрэлдэхүүнд Токиогийн олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Бат-Очирын Болортуяа байгаа юм.
Энэ удаагийн Олимпод манай улс 71-р байрт жагссан амжилтыг үзүүлсэн. Жудо бөхийн төрлөөр 3 медаль авсан бол чөлөөт бөхийн төрлөөр нэг хүрэл медаль хүртсэн юм.