Улаанбаатар хотод өнөөдөр 19 цэгт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцин хийнэ. Эдгээр цэгт 48 багийн 325 эмч ажилтан ажиллаж, 5.408 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 1.159, II тунд 1.167 буюц нийт 2.326 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэл хотын хэмжээнд 18-аас дээш насны 1.095.049 иргэн I тунд, 994.339 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2.192 жирэмсэн эх, 12-15 насны 33.375, 16-17 насны 17.083 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.