Д.Жавхлан хүү Увс аймгийн Өмнөговь суманд айлын Одонгийн хүү болон мэндэлжээ. Тэрээр тархины боргоцойт булчирхайн хавдар гэх хэлж ирдэггүй хийсэж ирдэг хүнд өвчин туссан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, цовоо сэргэлэн инээд алдан гүйж байсан хүүхэд хэвтрийн байдалд орж өвчин бие сэтгэлийг нь тарчлааж, нүдэнд нь гунигийн сүүдэр тусгажээ.
Хүүгийн эмчилгээний төлбөрт эхний ээлжид 250 сая төгрөг шаардлагатай гэсэн боловч одоогийн байдлаар мөнгөний 40 орчим хувь нь цугларчээ. Иймд элэг нэгт та бүхнийгээ ирээдүйн монгол улсын иргэн Д.Жавхлан хүүд туслан хандивын аянд нэгдэхийг уриалж байна.