Замын-Үүд дэх Мэргэжлийн хяналтыг хариуцсан газраас коронавируст халдварын үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах ажлуудыг үр дүнтэй хийж гүйцэтгэжээ
1. Замын үүд сумыг ногоон болгох зорилгоор Нэг өрх - нэг хаалга шинжилггээг авч хөл хорио тогтоож эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөлийн тоог эрс бурууллаа.
2 . Экспорт -импорт талд халдваргүйтэл хоёр байгууламжийг суурьлуулж өдөрт 300 гаруй автотээвэр хэрэгсэл сард 6500 гаруй автотээвэр хэрэгсэлд гадаргуугийн халдваргүйтэл автоматаар хийж хилийн боомтод шуурхай үйлчилгээг бий болголоо.
3. Хилийн цэсэд улаан шар ногоон бүсчилэлийг тогтоон . эмх цэгцэнд оруулж эрүүл мэндийн үйлчилгээний цэг , бүртгэлийн цэг , тусгаарлан ажиглах байр , хог хаягдалын цэг , техникийн цэг зэргийг байршуулан тохижилт хийн зөв урсгалд оруулж үйлчлүүлэгч нарын цагийг хэмнэж түргэн шуурхай үйдчилгээг үзүүлж чадлаа . Үйлчилгээ авч байгаа иргэд маш их талархаж байгаа
4 . Замын үүд суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 аан иргэн төрийн байгууллагуудад ковидоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдэгдэл өгч гүйцэтгэлийн хяналтыг хийж ажилласаны үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтэл хаалга, талбайн мананцартай халдваргүйтэл, бичиг цаасны халдваргүйтэлийн төхөөрөмжүүдийг шинээр бүрэн суулгаж үйлчилгээгээ явуулаад эхэлсэн
5 . Импортоор орж ирж буй тээвэрийн хэрэгсэл тоо анх ирэхэд өдөрт 100 байсан одоо 190 хүрсээн ачааны жин тн 50-60 тн ачиж оруулж ирж байсаныг 100-120 тн нэмэгдүүлэн ачиж оруулж ирсэнээр Эрээн боомтод олон сараар хуримтлагдан байсан 50,0 мянган тн ачааны 30,0 мянган тн оруулаад ирсэн үлдэгдэл 20,0 мянган тн татан авалт хийгдэж байна
6. Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр удаа дараа жолооч нартай уулзалт зохион байгуулж гэрээ байгуулан 10 саяд барьж ажиллаж эхэллээ. Мөн гэрээ зөрчсөн 6 тээврийн хэрэгсэл D зөвшөөрөлийг цуцлуулах арга хэмжээ авч ажилласаны үр дүнд ямар байдлаар маргаангүй ажил урагшилж байна
7. Гааль Мэргэжлийн хяналтын албан хаагчидыг өглөөний 0.6 эхлээд орой 21.00 хүртэл өдөрт бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж хяналтын талбайгаас чөлөөлж гаргаж хэвшсэн .
8. Лабортори дээж авч хариу дүгнэлт гаргах ажлыг мөн өдөрт зохион байгуулж гаргаж ажиллаж байна.
9. Замын үүд дэх 12 хяналтын талбайд ачаа тээврийн хэрэгсэл хонуулахгүйгээр хот руу гаргах ажлыг зохион байгуулж байна .