ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр Home Plaza-ийн урд талын автобусны буудал дээр 10:56 цагт ачилтын компанийн жолооч хутгалууллаа гэх дуудлага иржээ. Урьдчилсан байдлаар шалгахад, 46 настай Н гэгч үл ойлголцсоноос болж ачилтын компанийн жолоочийг хурц мохоо зүйлээр хатгаж биед нь халдсан байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа явуулахад тухайн автомашины эзэн буюу хэрэгт холбогдогч 46 настай Н ачилтын компанийн ажилтан 22 настай Н-тай маргалдаж мэсээр гэмтээж, автомашинаа авсан байв. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна" гэж мэдээллээ.