Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурын нөхөн сэргээлтийн ажил эхэлсэн байна.
Цойцон нуур ширгэснээр Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорын гол, нууруудын эко систем алдагдаад удаж байна. 1871 онд болж байсан их үерийн улмаас голын голдирол нь өөрчлөгдсөнөөр тус нуур ширгэсэн юм.
Судлаачдын зүгээс Цойцон нуурыг сэргээх боломжтой ч голын голдиролыг өөрчлөх, хуучин хэвэнд нь оруултал олон жил шаардлагатайг дурдаж байна.
Рэнчинлхүмбэ суманд орших тус нуурын нөхөн сэргээлтийн ажлыг одоо гүйцэтгэгч байгууллагаас хийж эхлээд байгаа юм. Энэ тал дээр Хөвсгөл аймгийн засаг дарга “Хөвсгөл нуураа хамгаалахын тулд Дархадын хотгороо цөлжилтөөс хамгаалах нь давхар олон талын ач холбогдолтой” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.