Чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өнөөдөр ОХУ-ын Уфа хотноо эхэлж байна.
Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд өнөөдөр 14:00 цагаас эхлэх бөгөөд A, B, C, D гэсэн дөрвөн дэвжээнд зэрэг барилдана.
Наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх тэмцээнд манай улсаас 14 тамирчин барилдана. Үүнд:
- Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн,
- 61 кг-д Р.Баттулга,
- 65 кг-д Э.Төгсжаргал,
- 74 кг-д О.Сүлдхүү,
- 79 кг-д Б.Мөнхдаваа,
- 92 кг-д А.Мягмарсүрэн,
- 97 кг-д Н.Баярбаатар,
- Эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхзул,
- 53 кг-д Ч.Отгонтуяа,
- 55 кг-д М.Мөнхгэрэл,
- 57 кг-д Б.Ганцэцэг,
- 65 кг-д Т.Энхжин,
- 72 кг-д Д.Цогзолмаа,
- 76 кг-д Б.Одбаг нар тус тус зодоглоно.
Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр болон Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.
Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.
Тэмцээний хуваарь:
- Наймдугаар сарын 16 (Даваа гариг)
- 14:00-18:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
- 21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
- Наймдугаар сарын 17 (Мягмар гариг)
- 14:00-18:00 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан, 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн дагах барилдаан
- 19:45-20:45 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
- 21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн шигшээ барилдаан
- Наймдугаар сарын 18 (Лхагва гариг)
- 09:00-12:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан, эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
- 19:45-20:45 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын хагас шигшээ барилдаан
- 21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан
- Наймдугаар сарын 19 (Пүрэв гариг)
- 14:00-18:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн дагах барилдаан
- 19:45-20:45 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
- 21:00-22:30 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан
- Наймдугаар сарын 20 (Баасан гариг)
- 14:00-18:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн дагах барилдаан
- 21:00-22:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан
Тэмцээнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо веб сайтаараа шууд дамжуулна.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо