Америкийн цэргийн тээврийн С-17 онгоц Афганистаны нийслэл Кабул хотоос 640 Афган иргэнийг Катар руу авч нислээ.
Энэ талаар DefenseOne хэвлэлийн сэтгүүлч мэдээлсэн байна. Тус онгоцонд битүү хүн суусан байгааг харж болох бөгөөд зургийн тайлбартаа тэрээр “Кабулын нисэх буудалд эх орноосоо дүрвэх гэж байгаа хүмүүс үймж, онгоцны нээлттэй хэсгээр орж, ачаа хэтэрсэн нисэх багийнхан шийдвэр гаргаж явахаар боллоо. 640 хүнийг "Талибан"-чуудаас аварлаа" хэмээн бичжээ.
Эх сурвалж: ВВС