Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Өнөө, маргаашдаа нутгийн баруун хагаст, наймдугаар сарын 18-нд нутгийн хойд хэсгээр усархаг үргэлжилсэн бороо, нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Маргааш 20.00 цаг хүртэл нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23, бусад нутгаар 12-17 , өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсч, 13-18, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар 19-24, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 29-34, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.