Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт СХД-ийн 20-р хороонд 17.6 га газрыг хамарч баригдахаар байна. Барилгын ажлын явцтай салбарын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй мэргэжилтнүүд өнөөдөр буюу наймдугаар сарын 17-нд танилцлаа. Шинэ байгууламж нь 250 мянган м/куб цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад ороход хуучин цэвэрлэх байгууламжтайгаа хослуулан ажиллуулснаар 420 мянган м/куб усыг цэвэрлэх боломжтой болох юм.