Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын үеэр ажиллах багш, ажилтнуудад зөвлөгөө мэдээллийг өчигдөр өгч, бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.
Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 төвд зохион байгуулна. Ингэхдээ нэг ангид 1.5-2 метрийн зайтай 12-15 шалгуулагч суухаар шалгалтын анги танхимыг бэлтгэсэн тухай албан эх сурвалж мэдээлэв.
Шалгуулагч та бүхэн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу шалгалтдаа хамрагдахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөж байна.
Улаанбаатар хот дахь ЭЕШ-ын төвүүдийн байршлыг энд дарж харна уу.https://sainmedee.mn/p/23216