Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим сувгаараа дамжуулан вакцинжуулалтыг төлбөртэй болгох бодлого баримталж байгаа гэдгийг мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ "Вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа иргэддээ хандаж хэлэхэд цаашдаа бид вакцинжуулалтыг төлбөртэй болгоно гэж бодож байгаа. Магадгүй он гараад төлбөртэй болох байх. Өнөөдөр хүмүүс вакцин ямар үнэтэй вэ, худалдан авахад хэдэн төгрөг вэ гэдгийг мэдрэхгүй байгаа. Яагаад гэвэл, үнэгүй учраас. Үүнд Засгийн газар ямар хэмжээний мөнгө зарцуулсан бэ гэдгийг ч ойлгохгүй байгаа. Хэрэв үнэтэй байсан бол хүмүүс илүү хурдан хамрагдах байсан байж магадгүй. Ийм шүүмжлэл өрнөхгүй ч байсан байж магадгүй" гэлээ.