Үс, нүд, яс зэрэг эд зүйлс нь маш сайн хадгалагдаж үлдсэн хүний булшийг эртний Помпей хотын балгаснаас илрүүлснээ Италийн судлаачид зарлажээ. Булшинд ямар хүнийг шарил байсан талаарх мэдээлэл нь хосгүй ховорд тооцогдож байна. Булшинд оршуулсан хүнийг Маркус Венериус Секундио гэдэг байжээ. Тэрээр боол байгаад сүүлд чөлөөлөгдөж, энгийн иргэн болсон байна. Ромын үед талийгаачдыг чандарладаг байсан тул ийм үнэтэй ховор олдвор урьд өмнө илэрч байгаагүй юм. Хагас муми хэлбэртэй шарилын толгойд цагаан үснүүд нь хүртэл хадгалагдаж үлдсэн байна.
Эх сурвалж: The Guardian