Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болсон билээ. Бөхийн барилдааны гол үйл явдал болох Улсын аварга Э.Оюунболд, аймгийн арслан Э.Нямаа нарын барилдаан байв.
Хүмүүсийн дунд хэл ам дагуулж буй энэ барилдааны талаарх байр сууриа аймгийн арслан Э.Нямаа илэрхийлэхдээ “Бөх хүн дэвжээн дээрээ гараад тэмцэж, давахыг л хүсдэг. Би дүрмийн дагуу л барилдсан. Шударга бус будилаантай барилдаан болсон бол Монголын үндэсний бөхийн холбооноос дүрэм журмаа л дагана шүү дээ. Бид ч холбооныхоо дүрэм журмыг л дагаж мөрддөг. Бөхийн амьдрал, үндэсний бөхийн ертөнцийг мэддэг хүмүүс мэднэ. Хэн ч юу ч гэж муулсан хамаагүй. Үнэн ялдаг жамтай гэдэг хариултыг өгсөн юм.