Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ жил зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил хийгдэж байна. Үүнээс Офицеруудын ордноос Таван шар хүртэл 23.7 км дугуйн зам тавих ажлын явцад үүссэн хогийг өнөөдөр Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ цэвэрлэжээ. Цаашид дугуйн зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллах болно хэмээн Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээлсэн байна.