Энэ жилийн ЭЕШ Монголын түүх, англи хэл хичээлүүдийн шалгалтаар эхэлсэн. Англи хэлний хичээлийг 24868 шалгуулагч сонгож, тэдний 22385 нь шалгалтад орлоо. Хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 шалгуулагч байна. Тэдний 5 нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагчид байна.