Шуурхай зөвөлгөөнд дүүргийн удирдах ажилтнууд, хороодын Засаг дарга нар цахимаар оролцсон бөгөөд хурлын эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил анхаарах чиглэлийн талаар Боловсролын хэлтсээс мэдээлэл хийлээ.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн төвөөс Коронавируст халдвар /ковид-19/-ын нөхцөл байдлыг танилцуулж, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийж, шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцлээ.
Үүний дараа 5 дугаар хорооны Засаг дарга Б.Өнөрбаян хороондоо шинээр санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлууд болон тулгамдаж буй асуудлаа танилцуулсан юм.
Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх хичээл сургууль эхлэх гэж байгаа үед хүүхдийн аюулгүй ээлтэй орчинд суралцах боломжийг бүрдүүлж, хүүхэд эрсдэх тохиолдол гаргахгүй байх тал дээр анхаарах мөн сургуулийн ойр орчимд архи, тамхи зардаг ААН-д хяналт тавьж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хорих зэрэг ажлыг хийхийг холбогдох албаны хүмүүст онцгойлон анхаарууллаа.
Мөн хурлын үеэр дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
- Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны “Хичээлийн шинэ жилийн бэлтгэх хангах тухай” 09 дүгээр хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах;
- Нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан ААН байгууллагуудад хяналт тавьж, үүргээ биелүүлээгүй ААН, байгууллага хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллах;
- Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тусгай журам, хариуцлагын гэрээнд тусган нээх асуудлыг судалж танилцуулах;
- Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах ажлуудыг судалж, зохион байгуулах ;
- Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар “2021-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” захирамжийн 6 дугаар зүйл заалтыг биелэлтийг онцгой анхаарч, тус ажлын хүрээнд хороодын Засаг дарга нар шахмал түлш борлуулах цэгийн тоог хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх;
- Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай ” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжуудын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах;
- 5, 14, 16, 22, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдаа үйлчилгээний төв, захуудын ойр орчимд зарим иргэн, ААН явган хүний зорчих хэсэгт бараа, материал, сэлбэг хэрэгсэл, түлш, хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаа нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа учир Засаг дарга нар эдгээр худалдаа эрхлэгч иргэдтэй уулзаж, зөрчлийг арилгахын зэрэгцээ дээрх иргэн ААН-д тусгай зай, талбай гаргаж өгөх зэргээр үйл ажиллагааг нь дэмжих зохицуулалт хийх;
- Дүүргийн иргэдийг шинэ ургацын хүнсний ногоогоор хангаж буй цэгүүдийн ажиллагаанд холбогдох байгууллагууд онцгой анхаарах;
- Төрийн үйлчилгээг авилга, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх. Байгууллагынхаа дотоод хяналтыг сайжруулж, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг чангатгаж, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх.
- Иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хугацаанд нь өгч ажиллах зэрэг чиглэлүүдийг өглөө.