ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн ч шинж тэмдэг 4-7 сар цаанадаж нэг жилийн хугацаанд үргэлжлэх тохиолдол байна. Үүнд ядарч сульдах, толгой өвдөх, анхаарал сулрах, үс унах, нойргүйдэх, гэдэс эвгүйрхэх гэх мэт шинж тэмдгүүд багтана. Цаашлаад 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байна. Халдвар авахгүй байх, түүнээс сэргийлэх арга замууд маш тодорхой юм.Үүнд хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, гараа тогтмол ариутгах гэх мэт орно. Иргэд халдварыг танихгүй хүнээс илүүтэй дийлэнх тохиолдолд ойрын хүнээс буюу хамтран ажиллагч, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөөсөө авдаг. Тиймээс элдэв найр наадам, цугларалтад очихоос татгалзахыг анхааруулж байна" гэлээ.