Сонгинохайрхан уулын бэл Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, АНУ-аас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески, БНТУ-аас Монгол улсад бүрэн эрхт суугаа элчин сайд Зафер Атеш нар оролцож байна. Засгийн газар, АНУ-ын мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах болсон юм. Энэ төслийн хүрээнд нийслэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгальд сөрөг нөлөөгүйгээр хангах, газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр болон ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг холбогдох шугам хоолойн хамт байгуулахаар боллоо.