Өчигдөр зам тээврийн ослын 275 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.Ослын улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, орон нутагт хоёр хүн гэмтэж, гурван хүний амь хохирчээ. Нийт зам тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гарч байгаа нь хурд хэтрүүлснээс болж байна. Хичээл сургууль эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөнд явганаар зорчиж яваад зам тээврийн осол ихсэх хандлагатай байгаад анхаарч замын хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.