"Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хуралд хотын дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Хотын дарга хэлэхдээ "Нийслэлийн авто машины тоо жилд 80 мянга орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд нийт авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан юм. ТЭЗҮ бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн хэрэгжих ажлуудыг сангийн яамнаас санхүүжүүлээд явна. Нийслэл хотын 2022 оны төсвийг сая сангийн яаманд хүргүүлсэн байна. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана. Дараагийн ээлжинд дагуул хотуудыг байгуулах нь түгжрэлийг бууруулахад хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Хотын үл хөдлөх хөрөнгийн, замын хураамж буюу татварын асуудлыг ярих болоогүй байна. КОВИД-19 халдварын нөхцөлд иргэд, ААН-үүд оролцоогүй байгаа одоогийн нөхцөлд татварын асуудал ярьж болохгүй гэсэн байр суурьтай байгаа" хэмээн ярилаа.