Хөвсгөл аймагт ЭЕШ өгөх сурагчдыг завиар зөөжээ.
Хөвсгөл аймгийн нутгаар өнгөрсөн хоногуудад орсон хур борооны улмаас Дэлгэрмөрөн гол үерлэж Хилэнтийн гүүрээр гарах боломжгүй болсон тул Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид өчигдөр (2021.08.19) элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид болон ар гэрийн гачигдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 80 гаруй том хүн, 60 орчим хүүхэд нийт 140 иргэнийг завиар гол гаргажээ.