Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас хойш 74 км зайд өнөө өглөө буюу наймдугаар сарын 23-ны 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэхүү газар хөдлөлт нь 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 05:32 цагт болсон 6.5 магнитудын газар хөдлөлтийн давталт болох нь тогтоогджээ.