Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа наркологийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Хорт зуршилгүй залуу” архи тамхины эсрэг аяны талаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн сэтгэл зүйч, наркологийн эмч нар 24 цагаар ажиллах бөгөөд 1800-1893 дугаараар дамжуулан мэдээлэл зөвлөгөө өгөх аж. Мэргэжилтнүүд гурван төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд 24 цагаар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлэх боломжийг бүрдүүлэн ажиллана. ГБХЗХГ-ын залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ хэлхэдээ “Дэлхий нийтэд нэг өдөрт гурван сая хүн архинаас болж нас барж байна. Манай улсад ч гэсэн энэ асуудлыг авч үзэх цаг нь болсон. Тиймээс залуучууд архи, тамхинаас гарч байна. Манай утсанд олон жил архи, тамхины асуудлаар шаналж байгаа залуучууд холбогдож байгаа. Өөрөө санаачилга гаргасан залуучууд хорт зуршлаас маш амархан салж чаддаг. Гадаадад байгаа залуучууд ч хорт зуршилгүй залуу цахим хуудаст нэгдэн энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой. Бид нарт хандсан хүмүүсийн мэдээллийг чанд хадгална” гэв.