Монгол улсад коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш зогсоохоор болсныг эх сурвалж мэдээлж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтоор наймдугаар сарын 16-19-ний өдрүүдэд өдөрт дунджаар нүүрс тээврийн 210 автомашин гарсан байна.