БНСУ-ын “LG Electronics” компани 6G сүлжээний туршилтыг амжилттай гүйцэтгэснээ мэдэгдлээ. Туршилтаар гадаах орчинд 100 метрийн зайд терагерцээр дэмжигдэх давтамж бүхий дохиог утасгүй дамжуулсан байна. “LG Electronics” 6G технологийг хөгжүүлэх чиглэлд Хойд Америкийн "Next G Alliance" бүлэгт нэгдэн ажиллаж байгаа аж. Энэ удаагийн туршилтыг Германы судалгааны байгууллагатай хамтран гүйцэтгэжээ. Цаашид 6G сүлжээний стандартчилал 2025 онд эхэлж, 2029 оноос хэрэглээнд нэвтэрнэ гэж тус компани үзэж байна.