Дүрвэгчийн дүрээр зүсээ хувилгасан террористууд Афганистанаас ОХУ-д нэвтрэх аюулаас болгоомжилж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн ням гарагт нэгдсэн Орос намын гишүүдтэй уулзах үеэрээ хэлсэн байна.Тэрээр “Манай улс эдгээр улсуудтай хил залгаа, иргэд нь визгүй зорчдог. Хэрвээ эдгээр орнуудаас дүрвэгчид ОХУ-ын нутагт орж ирвэл яах вэ? тэдний дотор ямар хүмүүс байгааг бид яаж мэдэх вэ?”гэж Путин хэлснийг ТАСС агентлаг мэдээлжээ. Түүнчлэн Талибаны дэглэм тогтсоны дараа Афганистанаас ирж болзошгүй дүрвэгчдийн урсгалд дэлхийн зарим улс орнууд бэлдэж эхлээд байна. Тухайлбал Европын гол хаалга болдог Грек, Турк улсууд хилийн харуул хамгаалалтаа чангатгах арга хэмжээ авч эхэлжээ.
Эх сурвалж: Business Insider