Замын үүд -Боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас энэ сарын 23-ны өдөр /2021.08.23/ хууль бусаар гаргах гэж байсан 574 кг адууны өлөн гэдэс болон 1,2 тн зэсийг дугуйндаа нуун, хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ. Хилийн хяналтын алба Экспортын хяналтын талбайд хууль хяналтын байгууллагатай хамтран 56-99 УБТ, 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ. Уг хэргийг холбогдох байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа аж.